“Жишиг хоршоо” хөтөлбөрийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 10


            Монгол улсын Засгийн газрын санаачлагаар 2012 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарласан билээ.Монгол улсад хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх,  хоршоодын байгууллагуудыг чадавхжуулах зорилгоор МУ-ын Засгийн газар, ХХААХҮЯ, Монголын хоршооллын нэгдсэн холбоо (МХҮНХ) түүний гишүүн мэргэжлийн холбоодтой хамтран “Хөдөөг хоршоолох аян”-ыг санаачлан эхлээд байгаа. Энэ ажлын хүрээнд  өнөөдөр  “Монголын Хоршооллын  Үндэсний Нэгдсэн холбооноос  мэдээлэл хийлээ.  Мэдээллийн зорилго нь “Хөдөөг хоршоолох  аян”-ны хүрээнд суманд үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр үүссэн хоршоодын эгнээг өргөжүүлэн, эдийн засгийн чадавхийг дээшүүлэх замаар “Жишиг хоршоо” болгон хөгжүүлэх хөтөлбөрийн талаар нэгдсэн ойлголт өгөхөд  оршиж байсан юм. Мөн “Жишиг хоршоо” төслийн талаах буруу ташаа мэдээлэл сүүлийн үед их гарч байгаа учраас  үнэн зөв мэдээлэл өгч, цаашлаад хэрэгжүүлэх  үйл ажиллагааныхаа  талаар  танилцууллаа.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top