Яг одоо МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны өмнө хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын түр хорооныхон суулт хийж байна. Энэхүү суулт өчигдөр эхэлсэн юм. Суултад оролцогчид Хадгаламж зээлийн хоршооны 8301 хүний 28 тэрбум төгрөгийг төрөөс бүрэн барагдуулахыг хүсч байгаа аж. Ямартай ч өчигдрөөс эхлүүлсэн суултынхаа үр дүнд холбогдох албаны хүмүүсээс нааштай хариу сонсоно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ярьж байв. Учир нь хохирлыг барагдуулах ажлын хэсгийнхэн тун шуурхай ажиллаж байгаа бөгөөд тэдний асуудлыг ХЗДХ-ийн яамаар хэлэлцэхээр явсан гэж байлаа.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )