Эмэгтэйчүүд улс төрд байх таван шалтгаан

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 11



1. Монгол хүний төлөө гэх сэтгэл, монгол хүндээ хийх хөрөнгө оруулалт үгүйлэгдэж байна
Эмэгтэй хүний нүдээр харж, эх хүний сэтгэлээр шийдэл гаргасан бодлого үгүйлэгдэж байгаагаас монгол хүн монгол газар нутаг дээрээ тайван амьдрахад бэрх болжээ. Өнөөдрийн Монгол Улсад өлсгөлөн хүүхдүүд олширч, ажилгүй залуус нэмэгдэж, эмэгтэйчүүд, дунд, ахлах насныхан хөдөлмөрийн зах зээлд ялгаварлагдан гадуурхагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад буурлуудын амьдрал улам бүр доройтсоор байна. Эрчүүд давамгайлсан эрх баригчид хатуу дэд бүтцэд хандсан хөрөнгө оруулалтыг тэрбум тэрбумаар нь хийж, эдийн засаг хорь гаруй хувиар өсчихлөө хэмээн бардамнаж байгаа атлаа хүндээ чиглэсэн хөрөнгө оруулалтад гар татсаар өдий хүрсэн байна. Тэд хүний асуудлыг, хүндээ хийх хөрөнгө оруулалтыг “эмэгтэйчүүдийн асуудал” хэмээн үл ойшоодог учир энэ асуудлыг шийдэхгүйгээр иргэдийн амьдрал хэзээ ч сайжрахгүй гэдгийг мэдэхийг ч хүсдэггүй. Эрх баригчид зөвхөн эд материал, барилга байгууламж, машин техник, эрдэс баялгаар л улсаа хөгжүүлчихнэ гэсэн өрөөсгөл бодлогыг явуулж, хүний хөгжлийн асуудлыг орхигдуулсаар ирлээ. Монгол хүн хөгжихгүй юм бол, монгол хүнээ хайрлахгүй юм бол, монгол хүндээ хөрөнгө оруулалт хийхгүй юм бол улс гэр маань оршин тогтнох үндэсгүй билээ.
МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭХ СЭТГЭЛ, МОНГОЛ ХҮНДЭЭ ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА.
2.Эхийн сэтгэл, ээжийн оролцоо, эмэгтэй хүний шийдвэр үгүйлэгдэж байна

Монгол орон маань хаа сайгүй хогондоо дарагдсан харагдана. Улс гэр, уул тал, нутаг ус маань ундуй сундуй дүр зурагтай харагдах болж, газар нутаг маань хаа сайгүй онгичигдон сүйдэж, хүн ард маань туйлдан ядуурсан байна. Гудамжинд хэвтэх хүнийг архичин л биз хэмээн үл ойшоох сэтгэлгээ газар авч, хүн хүндээ туслах, хүн хүнээ энэрэх ойлголт үгүй болж эхэлжээ. Хотын засмал замууд зөвхөн машинд зориулагдаж, явган хүний гарц нь явган хүн гарах боломжгүйгээр зохицуулагдсан байх нь хэнийг боловч аюулд учруулахад бэлэн байна. Замаар гарч яваа хүнийг хараад хурдаа нэмдэг машинууд зөвхөн монголын гудамжинд л явж байгаа энэ цаг үед ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top