Л.Гүндалай гишүүн эхнэрийнхээ тусламжтай Ц.Нямдорж сайдын амьдралыг тооны машинд “хийжээ”

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 11

Сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж АН-ын гишүүдтэй нэлээд мэтгэлцэж, идсэн уусан, авлига авсан өгсөн дээрээ тулаад буй.   Хууль зүй дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж сайд  “ Би MCS компанийн байранд түрээсээр амьдардаг. Сарын түрээс нь гурван зуун мянга” гэсэн нь олон жил хэрүүлийн алим шидэлцсэн Л.Гүндалай андынх  нь зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж орхижээ.  Иймээс  эрхэм гишүүн Л.Гүндалай “Ард түмнийг тэнэг гэж бодож болохгүй ш дээ. Гурван зуун мянган төгрөг бол зөвхөн урсгал зардлын мөнгө” хэмээгээд бүр  сайдын амьдралыг тооны машинд хийгээд амжжээ. Тодруулбал Ц.Нямдорж, Л.Гүндалай нарын амьдарч байгаа байшин хэмжээгээрээ ойролцоо гэнэ. Тиймээс тэрээр гэрийнх нь  сарын урсгал зардлын мөнгө 300-400 мянга болохыг эхнэрээсээ асууж мэдсэн аж. Мөн тэрээр “Ц.Нямдорж сайд өөрийнхөө хувийн байшинд амьдарч байж түрээсийн сарын төлбөрт гурван зуун мянган төгрөг төлдөг гэж хуурч болохгүй ш дээ. Зүгээр л худалдаад авчихсан юм гээд хэлчихэж чаддагүй юм бол “Алтжин” надад өгсөн юм гээд үнэнээ хэлчих л дээ” хэмээжээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu