Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Дижитал мэдээллийн сангийн төвөөс 1995 оноос хойших тогтмол хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийн архив бүрдүүлэх үйлчилгээг хийдэг болжээ. Тодруулбал тогтмол хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийн сэдэв, агуулга сэтгүүлчийн нэр, бичлэгийн төрөл жанр зэргийг хүссэн категориор хайлт хийнэ гэсэн үг юм. Тухайлбал
- 1995-2011 оны өдөр тутмын болон долоо хоног тутмын сонинд захиалагчийн хүссэн сэдвээр хайлт хийх
- Өдөр тутмын 16 сонинд таны хүссэн сэдвээр тогтмол мониторинг хийж, мэдээллийг тухайн өдрийн 12.00 цагт хүлээлгэн өгөх
- Тухайн салбар, байгууллага, улс төрийн нам, тодорхой үйл явдал, компанит ажил зэргээр олон нийтэд хүргэсэн мэдээ, мэдээллийг түүвэрлэж архивлах
- Өөрийн байгууллагын үйлчилгээнээс гадна өрсөлдөгч, түнш байгууллагуудын тухай мэдээллийг бүрдүүлэх
- Хайлт хийлгэсэн бүтээлүүдийг сканнердаж, дижитал хэлбэрт шилжүүлэх
- Мэдээллийг хэвлэмэл болон электрон хэлбэрээр хэвлэх юм байна.
70113475, 99039232 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )