Дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 11

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаагийн экс дарга нарыг буруутган шүүж байгаа билээ.  Цагдаагийн дарга нарын өмгөөлөгчид хэдийгээр  хүндэтгэн үзэх шалтгаантайгаар  үйлчлүүлэгчээсээ татгалзсан ч эхнээс нь баривчилсан.  Тэгвэл өмгөөлөгчийг барьж хорьсон хоёр дахь тохиолдол өнөөдөр боллоо.  Тодруулбал дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг шүүхийн үйл ажиллагааг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр  14 хоног саатуулжээ.

Өмгөөлөгч  Т.Мөнхдэлгэр нь  дэд хурандаа Г.Ганбаатарыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс өмгөөлж эхэлсэн бөгөөд  3-р сарын 28-ны өдөр болсон шүүх хурлын үеэр  хавтаст хэрэгтэйгээ танилцаж дуусаагүй тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь ийнхүү баривчлагдахад хүрчээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top