Дэлбэрэлтэд өртсөн иргэд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд эргэлзэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 11

Энэ оны нэгдүгээр сарын 21-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын XII хорооны 14-р байранд баллонтой газ дэлбэрсэн хэрэг гарсан. Энэхүү дэлбэрэлтйн дараа Засгийн газар, Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд ирж иргэдтэй уулзсан аж. Тэгэхдээ “Ойрын хугацаанд та бүхний хохирлыг барагдуулна. 14-р байрыг сэргээн засварлах боломжтой бол төсвөөс хөрөнгө гарган засварлана.Боломжгүй бол шинэ байр барьж өгнө” гэжээ. Харамсалтай нь өнөөдөр эрхэм гишүүд ярьсан ч иргэд тэднийг амалснаа мартчихвий гэж санаа зовинох болжээ. Учир нь МУИС-ийн харьяа барилгын институт, Мэргэжлийн хяналтын газраас “ Тулгуур гол багана эвдрээгүй тул сэргээн засварлах боломжтой” гэсэн дүгнэлт гарсан аж. Харин зарим оршин суугчид дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа гэнэ. Тиймдээ “ Тааз нь нураад банз чулуугаар тогтоосон барилгыг сэргээн засварлах боломжгүй. Харин барилгын таван давхраас дээшхийг нураагаад дахин барих, эсвэл 13 дугаар хороололд шинээр орон сууц барьж өгөх хэрэгтэй” гэсэн шаардлага тавих болжээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top