МоАХ-оос УИХ-д хүргүүлсэн хүсэлт

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 12

УИХ–ын Ёс зүйн Дэд хорооны дарга Г.Баярсайхан танаа

Хүсэлт гаргах нь

Монгол улсын иргэд бид Монгол улсын Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүдээ сонгож төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ыг сонгож байгуулсан билээ. Иргэд биднийг төлөөлөх эрхийг авсан УИХ гишүүд хууль, дүрмээ чандлан сахиж итгэл хүлээлгэсэн иргэд сонгогчдынхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж Монгол төрийн сүлдэнд тангарага өргөсөн хүмүүс. Гэтэл эрхэм УИХ–ын гишүүд та бүхний зарим нь Монгол төрийн түшээ хүний ёс зүйд нийцэмгүй авир ааш, үйлдэл гаргадаг болсон нь засаглалын нэр хүндийг олон түмний дунд илт унагаж иргэдийн төр засагтаа итгэх итгэлийг алдагдуулах боллоо. Иймд бидний хэсэг иргэд Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга танд хандахад хүрлээ. Монгол улсын иргэд бид 2008 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс сонгогдсон Монголын Засгийн газрын ерөнхий сайд С.Батболд,Увс аймгаас сонгогдсон ХЗДХ сайд Ц.Нямдорж, ЗГХЭГДарга сайд Ч.Хүрэлбаатар нар Чингэлтэй дүүргээс сонгогдсон ЭБЭХ сайд Зоригт нарын талаар олон түмний дунд идэж завшсан,хууль дүрэм завхруулсан,түүнийгээ нуун дарагдуулсан зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй баримт мэдээлэл, эрхэм төрийн түшээдийн биеэ авч явж буй байдал иргэд бидэнд гаргаж буй бүдүүлэг авир ааш, зэрэгт та бүхний анхаарлыг хандуулхыг зорилоо. Улс орны эрх ашигаас хувь хүн, бүлгийн эрх ашигийг дээгүүр тавьж Таван толгойн ордыг ашиглахтай холбоотой асуудлаар хууль, дүрэмээ илтэд зөрчсөн түүнийгээ хамгаалсан МУ-ын ЗГ түүний тэргүүн Сү.Батболдын зүгээс явуулж буй бусармаг үйл ажилллагаа хэрээс хэтэрч байна. Сүүлийн үед ЗГ гишүүдийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол төр эзэнгүй болж байна”монголчууд төр засгаа өөрсдөө барих чадваргүй хэмээн ярьж иргэдийг эмх замбараагүй байдал, аллага хүчирхийлэлд уриалах , улс төрийн шинэ хэлмэгдүүлэлт, заналхийлэл агуулсан ” Монгол төр баяртай” “Шударга ёс баяртай”,”шударга шүүх баяртай”,”хууль ёс баяртай”,”улс төрийн шинэ хэлмэгдүүлэлт эхэллээ” гэх зэрэг удаа дараагийн улс төрийн мэдэгдэл, үйлдлүүд нь Монгол төрийн нэр хүндийг олон түмний дунд илт унагаж төр ёсны түүхэн уламжлалтай монгол улсын төрийг илт гутаан доромжлох боллоо. Иргэд бид Монгол төрийн түшээдэд хийж боломгүй үйлдэл, ярьж боломгүй үг хэллэг байх ёстой гэж үзэж “ Монгол улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”ээ илтэд зөрчин уваагүй үйл ажиллагаа явуулж буй УИХ-ын эрхэм гишүүд та бүгдийн хэрээс хэтэрсэн үйл ажиллагааг олон нийтэд жишээ баримттайгаар тайлбарлан таниулж хүргэх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Цаашид ч УИХ гишүүдийн ёс зүйгүй үйл ажиллагааны талаар иргэд сонгочидод мэдээлэх тогтмол үйл ажиллагаа явуулах болно. Бид дээрхи нэр бүхий УИХ-ын гишүүдийг “ Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм” –д заасан УИХ –ын гишүүдийн албан үйл ажиллаганд баримтлан сахих ёс зүйн хэм хэмжээ: - Олон нийтэд үлгэр жишээ байх - Бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах - Хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх - Аливаа аж ахуйн нэгж, байгууллагын болон санхүүгийн нөлөөнд автахгүй байх - Албан тушаалын байдлаа гэр бүлийн болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэх,хувийн зорилгоор ашиглахгүй байх - Өөрийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан эд хөрөнгө олж авах,давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгохгүй гэсэн заалтуудыг илт зөрчсөн гэж үзэж байна.Иймд “ УИХ- ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн заалтуудыг зөрчсөн, Төрийн түшээдэд зохих хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцож, бидний тавьж буй асуудлаар Ёс Зүйн Дэд Хорооны эрх мэдлийн хүрээнд дүгнэлт гаргаж 2012 оны 4-р сарын 15-ны дотор иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй мэдээлэл хийхийг шаардаж байна. Хүсэлт гаргаж буй асуудлаар УИХ-ын гишүүд болон иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлага тавьж байна. Нээлттэй хэлэлцүүлгийн тов, хүсэлтийн хариуг хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр болон доорхи хаягаар мэдэгдэнэ үү. МоАХ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top