Дуучин С.Жавхлан: Надад Хятад руу зүглэх шаардлага ч байхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 12

МУГЖ С.Жавхлан БНХАУ-д зочилж, өмнөд хөршийнхөд ая дуугаа өргөж явахдаа үндсэрхэг үзлээ илэрхийлж тайзан дээр “ Монголын газар шороо, гал голомт ариун дагшин байж, үүрд мандан бадрах болтугай” хэмээжээ. Харин  хоёр жилийн өмнө гавьяатын амнаас унасан эх оронч үгс тус улсын эрх мэдэлтнүүдийн эгдүүцлийг төрүүлж, дуучныг дахин хилээрээ нэвтрүүлэхийг хориглон паспорт дээр нь хар тамга дарсан гэх яриа гараад байгаа. Харин энэ талаар дуучин залуу ярихдаа “ Надад мэдэгдсэн юм байхгүй. Би хоёр жилийн өмнө БНХАУ руу явсан. Түүнээс хойш дахиж тийшээ зүглээгүй. Явах шаардлага ч байхгүй” гэх хариултыг өгчээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top