“Эр нөхрөө”сольсон Ц.Элбэгдоржийг Х.Баттулга хүлээхийн учир

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 12
Байтлаа өнөөх УИХ-ын гишүүн бөхийн “тушаалаар” Авлигатай тэмцэх газар, тагнуулынхан MCS-ийг буюу “Энержи ресурс”- ийг шалгах болов. Өнгөрсөн баасан гари гийн өглөөнөөс эхлээд “Central tower”-ийн 12, 13 дугаар давхруудад шалгалт оржээ. Бүхэлдээ MCSийн ам бүл тэр чигээрээ багтдаг 16 хүртэл давхарт гаднын хүн нэвтрэх боломжгүй. Өөрийнх нь хүн ч бичиг баримтын сүржин шалгалтад орж байж нэвтэрдэг юм билээ. Өчигдөр л лав тийм л байсан. Шалгалтаас бултаад, тээршаасан MCS-ийн удирдлагууд Монголд байх гүй. Хэдийнэ гадагшаа явсан. Ганц Энх-Амгалан эндээ үлдээд асуудлыг хариу цан суугаа гэгдэх юм. Гэтэл Ерөнхий прокурор “Биднээс зөвшөөрөлгүйгээр энэ Х.Баттулга яахаараа Авлигатай тэмцэх газар тэрг үүтэй бүх нийг захирах болов...” хэмээн гомдоллож гүйсэн сураг тай. Тэгэхээр Ц.Элбэг доржийн гарын хүн болох Д.Дорлигжавын оролцоогүйгээр тоглож яваа УИХ-ын гишүүн бөх маань Ерөнхийлөгч найзаасаа огт айж эмээхийн бэрхшээлгүй байгаа нь тодорхой боллоо. Нэртэйгээр нь одоо тэр УИХын гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга бөх болмоор байна л даа.
 
Анд найз явснаа Ерөнхийлөгчид сануулж, хүн чанарыг нь тогшиж, хүйтэн хаалганы өмнө хүлээж зогсоо Х.Баттулга. Өвөр түрийдээ орсон анд нөхөд явсан болохоор итгэж өлмийнх нь дор байгаа Д.Дорлигжавыг ч авч хэлэлцэхгүй дур мэдэн аашилж, эрхэлж, “айлгаж”, MCS-т бяраа гаргаж байна гэх үү дээ. Үүнийгээ нуух гэж оролдов уу бас нэр бүхий гишүүдийг ёс зүйгүй байгааг нь шалгаж, донгодож өгөөч хэмээн Монголын ардчилсан холбоогоороо бичиг үйлдүүлээд амжив. Сонгууль дөхөхийн хэрээр улам бүр гаарч буй нам доторхи, тогоон доторхи учир зүйгээ олохоо байсан анд найзуудын тэнэмэл тэнэгрэлүүд олон түмнийг хэрүүл тэмцэлд уриалж байгаа нь энэ. Үүний үрээр Монгол Улс дахь авлигаас эхтэй гэмт үйлдлийг нүд цавчилгүй илрүүлэх, шударга тунгалгийн хил хязгаарыг манах учиртай Авлигатай тэмцэх газар хүртэл явуулын цирк болон хувирав.
 
    Нэгэн компанийн халаасанд байсан нөхөр одоо Ерөнхийлөгч болоод дахиад нөгөө компанийн хөнжилд орсон. Эрчүүдийн нөхөрлөл хэдий ч энэ улстөрд хөрөнгө мөнгө, нөмөр нөөлөг, өмөг түшигээ хийж явсан Х.Баттулгаас нөгөө рүү гүйж “эр нөхрөө” сольсон Ц.Элбэгдорж. Энэ хүнд “айлган”, буцаад ирээч хэмээн хавь ойроо самчиж яваа УИХын гишүүн бөхийн хэрүүл, заргад Авлигатай тэмцэх газар тэргүүтэй төрийн институцүүд үйлчилж буйг зогсооход Ц.Элбэгдоржийн хүн чанар л хариу өгөх үлджээ. Тэд хэрүүлийн зангилаа мөн болохыг дор өгүүлье. Эрт цагт анд найз байсан хоёр. Эгээтэй л эхнэр, нөхөр шиг. Нэг нь Ерөнхийлөгч болсон. Нөгөө нь УИХ-ын гишүүн болсон. Сайд байгаад саяхан суудлаа өгсөн. Бас бөх “мэргэжилтэй”. Энэ цагт хэцүүдсээн, тэд. Үерхэл нөхөрлөлийнх нь дундуур дуртай бүхэн яс хаяж үлийн цагаан огтонод сэндийлүүлсэн тал мэт болсон. Ерөнхийлөгч болсон найз УИХ-ын гишүүн болсон найздаа хайртайгаа хамгийн их зарлаж, тунхаглаж байлаа даа. Тухайлбал, Монгол Улс олимпийн алтан медальтай аваргатай болоход. Гишүүн болсон найздаа “Амин найзын минь чин хүсэл биеллээ...” хэмээн бараг нулимс дуслуулсан мэндчилгээ бичсэн нь төвийн хэвлэлээр “Мобиком”-ын 9999-тэй дугаар бэлэглэсэн мэдээтэй хамт хэвлэгдэж байлаа шүү дээ. Хэрвээ гараар цаасан дээр бичсэн нь шууд сонины хуудсаар олон түмэнд хүрч болдог бол нулимс гарахгүй байсан ч ус дусаагаад ч болов мэндчилгээнийхээ үгний бэхийг урсган байж шоудах ёстой хүн л дээ, Ц.Элбэгдорж.
    
    Ялсан нам хамтарсан Засгийн газар байгуулах санал гаргалаа. “Хүн алж хулгай хийгээгүй л юм бол дангаараа засгаа байгуул...” хэмээн бас л сэлэм эргүүлэн хашгирч явлаа, өнөөх л хожмоо Ерөнхийлөгч болсон нөхөр. Гэвч хамтарсан Засгийн газрын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн бөх очиж, нар манддагаараа мандан, амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжлэв. Энэ бөх УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болсон нөхөр Ерөнхийлөгч найзаасаа юу ч хүсч яваагүй. УИХ-д нэр дэвших тойрог лав гуйгаагүй байх. Засгийн газрын гишүүн болоход нь ч Засгийн газрыг эсэргүүцэн сэлэм эргүүлж яваа найз нь мэдээж яаж дэмжлэг болоодохов гэж. Харин Ерөнхийлөгч болсон нөхөр бол энэ УИХ-ын гишүүн болсон бөхөөс дандаа гуйж гувшиж, түрийвчнийх нь хачиг болж явсаан. УИХ-ын сонгуульд орохдоо ч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө ч. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн бөх энэ нөхөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр Баянзүрх дүүрэгт биеэрээ ажиллаж, булхай луйвар илрүүлнэ гээд явж байхав дээ. Үнэнч л байна, авах л чанар. Харин Ерөнхийлөгч болсон найз бол энэ бөхийн төлөө “Амин найз...” энэ тэрхэн алиа марзан, долдой үг хэлхэхээс өөрөөр чадах юм үнэндээ байгаагүй. Тэгэж байтал Ерөнхийлөгчийн суудалдаа “сохорч” уудаг, дуулдаг болов. Ужгираад унадаг, татдаг болов. Бөх найзынхаа эсрэг MCS-тэй ил задгай шадарлан, үдэш орой бүхэн улаан дарс хундагалуулах болов. Энэ шинэ андын дэргэд өнөөх эрт цагийн бөх найзын мөнгө бутархай төгрөг болон харагдав. Бөх, УИХын гишүүн найз тэвчсээн. Саваагүй эхнэрээ хүлээх эр шиг нүдээ аниад зөндөө алхав. Гэвч Ерөнхийлөгч болж самуурсан нөхрийг урвуулан татаж авсан нөхөд нам дотор нь ч нөгөө бөхийг зүгээр байлгахыг болив. Өмнө байсан эрх нөлөөг нь ч үгүй хийхээр сэмлэн зулгааж тогтож суухын аргагүй болгов. 
 
Ингээд л түрийвчнийх нь хачиг хэдий ч энэ улсын эзэн хааны сэнтийд заларсан утгаараа яах аргагүй л “өндөр, том” найз Ерөнхийлөгчийг нь ч халаасласан MCS-ээс улстөр, бизнес, бусад бүхнээ хамгаалахын төлөө боссон УИХ-ын гишүүн бөхийн дайн нийгэм даяар дажин болж хувирсан хэрэг. Гэхдээ ийм хувийн, нам дотоодын хэрүүл тэмцлээр төрийн институцүүдийн хаалга босгыг элээн, дур зоргоороо аашлан хэрэлдэж уралдах эрхийг УИХ-ын гишүүн бөхөд ч, MCS-д ч, Ерөнхийлөгчид ч хэн ч өгөөгүй. Удаа дараа УИХ-д сонгож, улстөрд тоглуулж, бизнесийнх нь талбар байж, Ерөнхийлөгч хүртэл болгосон ард түмний итгэлд бялуурсан тэд үнэхээр даварч байна.
 
 
Б.Эсэн
Эх сурвалж: "Unen.mn"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top