Дэлхийн өртөг өндөртэй хотын тоонд Токио ордог. Үүнийг дагаад тус хотод үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ч дэлхийд тэргүүлдэг байна. Ингээд уншигч та бүхэндээ унтлaгын нэг өрөөтэй “The House” хэмээх гэрийг танилцуулъя. Уг гэр нь ойролцоогоор 21.8 сая ам.долларын өртөгтэй бөгөөд 412м2 ажээ. Гэрийг тохижуулахын тулд Италиас тавилгаа авчруулсан бол шалны мод, чулууг хамгийн чанартай, үзэмжтэй гэсэн газруудаас авчруулсан гэнэ. Хоёр галт тогоо, усан сан, цэцэрлэгт хүрээлэн, хувцасны шүүгээ, хундага, дарс, агуулах гээд энэ гэрт олон өрөө бий.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )