Долоон сарын 1-нийг хэргийг үнэн зөв шийдэх нь 2012 оны сонгуулийг будлиангүй болгох үндэс болно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 12

 

Өнөөдөр 12 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаяр, Улс төрийн холбооны олон нийттэй харилцах албаны дарга Ч.Чимэдсүрэн нар Төрийн ордонд долоон сарын 1-ний асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “2008 оны сонгуулийн булхай луйвартай болсноос үүдэж долоон сарын 1-ний үйл явдал болсон. Иймд би өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж 2008 оны 7-р сарын 3-ны өдөр олон намын дарга нартай хийсэн хурлын протоколыг бүрэн эхээр нь олон нийтэд хүргэж байна. Энэхүү протокол нь нийтдээ 300 орчим хуудас материал болж байгаа бөгөөд та бүхэн энэхүү протоколыг аль болох бүрэн эхээр нь ард түмэнд хүргээсэй гэж хүсч байна. Протокол дотор долоон сарын 1-нд болсон үйл явдлын талаарх чухал мэдээллүүд байгаа тул тус өдөр болсон хэргийг үнэн мөнөөр нь шийдэхэд тус нэмэр болно гэж бодож байна. Тус хэргийг үнэн зөвөөр шийдэх нь 2012 оны сонгуулийг будлиангүй болгох үндсэн нөхцөл болно. Иймд хаа хаанаа алдаа дутагдлаа ойлгож, хүлээн зөвшөөрч ахин ийм алдаа завхрал гаргахгүй байх нөхцлийг хамтдаа бий болгоё” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top