МАХН-ын дарга Н.Энхбаярыг Удирдлагын академийн ойролцоо явж байхад нь АТГ-ынхан баривчлахыг завдсан хэрэг оройн 20.00 цагийн үед гарсан билээ. Хэргийн газарт одоог хүртэл МАХН-ын гишүүд болон АТГ, нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн гээд тал талын хүмүүс үймсэн хэвээр байна.
Хэрэг явдал гарсан цагаас хойш Н.Энхбаярыг хэн баривчлах гэсэн тухай албан ёсны мэдээлэл бүрхэг байсан ч дөнгөж сая АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өөрийн биеэр Н.Энхбаярыг АТГ-аас албан баривчлах болсныг хэвлэлийнхэнд албан ёсоор мэдэгдлээ. Яг одоо Удирдлагын академи дээр МАХН-аас зарласан хэвлэлийн хурал болж байна.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )