Н.Энхбаярын биеийн байдал дээрдсэн

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13

Оройн 20 цагийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахаар хэн нь үл мэдэгдэх буутай зургаан залуу машиных нь урд цонхийг хагалсан талаар бид шуурхай мэдээлсэн. Түүнийг дөрвөн залуу чирч гулдарсан болохоор бие нь бага зэрэг гэмтсэн гэнэ. Эмч Жамбалжавын хэлж байгаагаар 50 орчим насны эр хүн рүү гэнэт дайрахад ямар байх уу? Сэтгэл санааны цочиролд орсон. Одоо дээрдэж байгаа гэлээ.

Харин түүнээс нэмэлт асуусан манай сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулаагүй бөгөөд экс Ерөнхийлөгчийн даралт нь өссөн гэж хэн нэгэнтэй утсаар ярьж байсан юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top