МҮАН-ын дарга М.Энхсайхан: Монгол Улсын нэр хүнд гадна талд унахаар шившигтэй үйл явдал болж байна гэж үзэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13

Болж буй үйл явдлын талаар  МҮАН-ын дарга М.Энхсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. -Монгол Улсын нэр хүнд гадна талд унахаар шившигтэй үйл явдал болж байна гэж үзэж байна. Н.Энхбаяр дарга долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протоколыг олон түмэнд дэлгэсэнтэй давхцаж байгаа нь их сэжигтэй санагдаж байна. Би болсон байдлыг сонсонгуутаа Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд болон Ерөнхий прокурор Дорлигжавтай хүнээр дамжуулж ярьсан. Тэд болж буй үйл явдлыг мэдээгүй гэж хэлсэн. Үнэн хэлсэн үгүйг нь би баталж чадахгүй. Гэхдээ хэрэв тийм бол энэ улсад маш замбараагүй үйл явдал болж байна. Яагаад заавал шөнө баривчлах үйл ажиллагаа явдаг юм. Шөнө дөлөөр өөрийгөө танилцуулахгүй шууд халдлага хийх маягтай, машиных нь цонхыг хагалж, өөрийг нь, жолоочийг нь, бие хамгаалагчийг нь чирээд, хамгаалах гэсэн залуучуудыг нь зодчихсон байгаа. Ийм замбараагүй байж болохгүй. Тэрээр ийнхүү ярьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top