Шуурхай мэдээ: УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Шинэбаяр нарыг диванаар хөмөрч бүрэн эрхэнд нь халдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөө өглөөний 05:55 цагт  хүч хэрэглэн баривчлахдаа   хамт байсан УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхэнд халджээ. УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ц.Шинэбаяр,  Ц.Улаан, Тэрбишдагва нарыг зодож танхайрснаас Ч.Улаан гишүүний нүдний шил хагарч, Д.Тэрбишдагва гишүүний нүүр хавдсан аж.   Баривчилгааны үеэр  УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Шинэбаяр нарыг сууж байсан дивантай нь хөмрөн дарсан байна.  Тэд эмнэлэгт үзүүлэхээр явжээ.  

А.Чимгээ    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top