Шуурхай мэдээ:УИХ-ын гишүүний бүрэн эрхдээ халдуулсан О.Чулуунбат тархиндаа гэмтэл авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан авч явах үеэр гэрт нь хамт байсан УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг зодож танхайран бүрэн эрхэд нь халдсан билээ. Улмаар дээрх гишүүд эмнэлэгт үзүүлэхээр явсан юм. Бидэнд олдсон хамгийн сүүлийн мэдээгээр О.Чулуунбат тархиндаа гэмтэл авсан гэнэ. Бусад гишүүдийн биеийн байдлын талаар бид эргэн сурвалжлах болно.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top