Н.Энхбаярыг баривчилсан шалтгаан юу вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13


МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчил хэмээн тушаасан эрхмүүдийн нэр саяхан тодорсон гэж эх сурвалж мэдээллээ. Тэд бол ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, МАН-ын генсек У.Хүрэлсүх, ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунай нар байсан гэнэ. Харин төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчиж, УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд халдсан хүчирхийлэх ажиллагааг гардан гүйцэтгэсэн хүмүүс нь ЦЕГ-ын дарга генерал Ц.Сандаг-Очир, АТГ-ын дарга Ганболд, дэд дарга Б.Хурц нар байжээ. Н.Энхбаярыг яагаад гэнэт ингэж баривчлах болсон шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал АТГ-т УИХ-ын гишүүн Х.Баттулгын өгсөн материал дотор ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж “SGS” гэдэг компанид 1 хувийн хувьцаа эзэмшдэг  гэдгийг дэлгэсэн байжээ. Тэрхүү нууц хувьцаа нь тэднийг авлигын хэрэгтэн болгох хангалттай баримт болсон тул асуудлыг өөр тийш нь эргүүлэхийн тулд Н.Энхбаярыг хүч хэрэглүүлэн баривчлуулсан гэж үзэх хүмүүс байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top