Сүхбаатарын талбайд МАХН-ын ахмад гишүүд ихээр цугларч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13

  

 Экс Ерөнхийлөгчийг хүч түрэмгийлэн хууль бусаар баривчилсан нь Монголчуудын хувьд хоёр дахь "Долоон сарын 1-ний хэрэг" давтагдах вий  гэсэн  айдсыг төрүүлээд байгаа.   МАХН болон гуравдагч улс төрийн хүчнүүд өнөөдөр 14 цагаас  Сүхбаатарын талбайд  улс төрийн эсэргүүцлийн жагсаал хийж Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллахыг шаардаж жагсахаар болсон. Одоогоор талбайн эсэргүүцэл эхлээгүй,   МАХН-ын ахмад гишүүд  буюу 50-иас дээш насны хөгшид ихээр цуглаж улс төржиж байна.   Мөн  МАХН-ын удирдлага ирээгүй, цагдаа нар мэр сэр байна.

 А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top