Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13


МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан уламжилжээ.  Түүнийг өнөө өглөө  зургаан цагийн орчим АТГ-аас  албадан баривчилж, Төв аймаг дахь урьдчилан хорих төв рүү хүргэсэн билээ.  Намын даргаа  24 цагийн дотор суллахыг шаардсан МАХН-ын  гишүүд,  дэмжигчид Сүхбаатарын талбайд цуглан, Төрийн ордныг гурвантаа тойрч, эсэргүүцлээ илэрхийлж байна.  Жагсагчид  Засгийн газар энэхүү шаардлагыг эс биелүүлвэл улс төрийн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдэж байгаа юм.  

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top