МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өнөө өглөө АТГ сэжигтнээр татан баривчилсан нь олон хүний эгдүүцлийг хүргээд байна. Намын даргаа суллуулахаар МАХН-ынхны зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд хүмүүс 12 цагаас ирж эхэлсэн бөгөөд 14:30 минутад цугласан олны тоо эрс нэмэгдэж Төрийн ордонг гороолох хэмжээнд хүрсэн байлаа. Төв замын хөдөлгөөнийг хааж, Төрийн ордоноо гороолсон жагсагчид "Н.Энхбаярыг сулла, эх орныхоо төлөө тэмцэж яваа хүү, Элбэгдорж, Нямдорж нар гарч ирж иргэдтэй уулз "хэмээн орилж байсан бөгөөд ингэхдээ ордоны зүүн талын машины хаалгыг түлхэн тусгай хамгаалалтынхантай “хүч үзэж ” байлаа. Үүнийг төрийн тусгай хамгаалалтынхан болон хэн болох нь тодорхойгүй зарим хүн баримтжуулсан юм. Үүнийг эс тооцвол байдал харьцангуй тайван байсан бөгөөд жагсагчдын дунд зарим нэг согтуу хүмүүс “яс хаях” зорилго агуулан сүйтгэх ажиллагаанд уриалж байв. Ингээд Төрийн ордоны гадаа болж буй үйл явдлыг тайлбаргүйгээр хүргэе.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )