Н.Энхбаярын биеийн байдал тогтвортой байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 14

 


Өнөөдөр  Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан шалтгаан болон түүний биеийн байдлын талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ.  АТГ-ынхны мэдэгдэж байгаагаар экс Ерөнхийлөгчийн биеийн байдал тогтвортой байгаа гэнэ.  Түүнийг Төв аймгийн саатуулах байранд 14 хоног хорих бөгөөд хорихоосоо өмнө эмчийн үзлэгт хамруулсан байна.  Түүнийг  шалгах шаардлагатай бол  хорих хугацааг хоёр сар хүртэл  сунгах ба одоогоор өмгөөлөгчөөс нь өөр хүнтэй уулзуулаагүй ажээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар Н.Энхбаярт хоол, дулаан хувцас оруулж өгөхийг хориглосон гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top