ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, МАН-ын генсек У.Хүрэлсүх нарын захиалгаар хууль хүчний байгууллагынхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан гэж үзэж байгаа хүмүүс цөөнгүй бий. Төрийн тусгай хамгаалалтанд байдаг Монгол улсын Ерөнхийлөгч асан руу ингэж дайрч, УИХ-ын гишүүдийн биед цагдаа хүчнийхнээр халдлага үйлдүүлж чадаж байгаа энэ хүнд төрийн өндөр эрх мэдэл огт зохихгүй юм байна. Хэрвээ энэ байдлаараа байгаад байвал МУ-ыг тэр чигээр нь хүчний байгууллагуудаар эзэлж мэдэх хүн тул даруйхан ХЗДХЯ-ны сайдын албан тушаалаас нь огцруулна гэсэн хүсэлтээ МАН-ын жирийн гишүүдээс намын дарга С.Батболддоо хүргүүлсэн байна. Н. Энхбаярын батлан даалтанд авахыг уриалсан жагсагчид Ц.Нямдоржийн энэхүү үйлдэл нь ард түмнийг ихээхэн бухимдуулж, айдас хүйдэст автуулаад байгаа гэж үзэж байгаагаа ил тод илэрхийлж байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )