”Нарантуул” захын наймаачид эрүүл мэндийн даатгалд хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 15

Өчигдөр “Нарантуул”, “Хархорин” худалдааны төвд “Эрүүл мэндийн даатгап-Даатгуулагч тантай хамт” уриатай эрүүл мэндийн өдөрлөг боллоо. “Төрийн үйлчилгээ өрөөнд, ширээний ард байхаасаа илүү, хэрэглэгчдэдээ хүрч үйлчилдэг байх хэрэгтэй нь энэхүү өдөрлөгийн үеэр харагдаж байна” гэдгийг өдөрлөгт оролцогчид хэлжээ.

Арга хэмжээг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс зохион байгуулсан ч хүмүүсийн оршин суугаа харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлээ төлж, дэвтэргүй хүмүүст дэвтэр олгон, өмнөх онуудын торгуулиас чөлөөлсөн байна. Мөн өдөрлөгийн үеэр III эмнэлгийн Мэс заслын эмч Л.Хайдав хүмүүст анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө өгчээ.

Энэ дөрвөн цагийн хугацаанд 250 хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан нь хүндээ хүрсэн, үр өгөөжтэй арга хэмжээ болсныг илтгэжээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top