“Барилга экспо 2012” үзэсгэлэн хаалтаа хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 16

Мишээл экспо төвд гурав хоног үргэлжилсэн “Барилга экспо 2012” үзэсгэлэн  өнөөдөр хаалтаа хийнэ. “Чанарыг эрхэмлэе” уриан дор зохион байгуулагдсан  “Барилга экспо-2012” хаврын үзэсгэлэн яармагт шинэ орон сууц барьж буй компаниуд, барилгын материалын үйлдвэрлэгчид, барилгын материалын импортлогчид “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-т хамрагдсан компаниуд, орон сууцны зээл олгож буй арилжааны компаниуд зэрэг олон байгууллага оролцож иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг өгсөн байна.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top