Цагдаагийн дарга нарт өмгөөлөгч оноожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 16

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт  цагдан хорих 461  дүгээр ангийн  шүүх хуралдааны танхимд болно. Тэдний өмгөөлөгчид болох О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар үйлчлүүлэгчтэйгээ харилцан тохиролцож, өмгөөлөл  үзүүлэхээс  татгалзсан. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс хүсэлт гаргасны дагуу Өмгөөлөгчдийн холбооноос нэр гаргаж, тэндээс өмгөөлөгчөө сонгохыг хүссэн. Гэвч шүүгдэгчид өөрсдийн хүсэлтээр өмгөөлөгч сонгоогүй байгаа гэнэ. Өнөөдөр болох хурлаар цагдаагийн хуучин удирдлагуудын гэм буруугийн асуудлыг бус өмгөөлөгч сонгох, хавтаст хэрэгтэй танилцахад ямар хугацаа өгөх зэргийг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top