Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 16

Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхлэх юм байна.
Энэ сарын эхээр Монгол Улсын иргэнд хишиг хувь хүртээх журамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Дээрх журмаар энэ оны хоёрдугаар улиралд багтааж нэг сая төгрөгийг cap бүр тэнцүү хуваан олгохоор болсон.

Түүнчлэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө заавал бэлнээр бус, хувьцаа хэлбэрээр авч болох юм байна. Харин бусад иргэний хувьд сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр өгнө. Энэ талаар ирэх тавдугаар сараас дахин журам гаргаж, шийдвэрлэх аж.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top