Н.Удвал цагдаагийн хэлтэст очиж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 16

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зарлан дуудах өгсний дагуу МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МАХН-ын Өвөрхангай аймгийн дарга Ц.Шийлэгдамба, Чингэлтэй дүүргийн МАХН-ын гишүүн Б.Баянсэлэнгэ нар тус дүүргийн цагдаагийн хэлтэст одоо очиж байна.

Тэднийг энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд МАХН-ын дарга Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргах жагсаал цуглаан хийсэнтэй холбогдуулан дүүргийн цагдаагийн хэлтсээс зарлан дууджээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top