Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар ҮАБЗ-ийн протоколыг нууцын зэрэглэлээс гаргах тухай хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 16

 УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Энэхүү хуралдаанаараа цаг үеийн хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгох ёстой гэж үзсэн байна. Энэ нь шүүх хуралдааныг хаалттай, нээлттэй явуулах ёстой гэх маргаанаас эхлээд олон эргэлзээтэй асуудлыг тайлж эцэслэхэд хэрэг болно гэж үзжээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг нууцын зэрэглэлээс гаргахын тулд яах ёстой вэ гэсэн асуултад бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Төрийн нууцын тухай хууль гэж байдаг. Түүнд хэрхэн нууцын зэрэглэлээс гаргах тухай нэгбүрчлэн заасан байдаг тул тэр дагуу асуудлыг авч үзэх” ёстой хэмээн хариулсан байна.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top