УИХ дахь Ардчилсан нам бүлгийн ээлжит хуралдаанаараа өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үүрээр болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан саатуулахтай холбоотой асуудлын тухай хэлэлцлээ. Бүлгийн гишүүдийн хувьд “Цагдаагийн байгууллагын 300 гаруй цагдаа баривчлан саатуулах үйл ажиллагаанд оролцсон байхад Ерөнхий сайд С.Батболд, Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар энэ асуудлыг мэдээгүй байсан нь туйлын хариуцлагагүй явдал. Тэр дундаа цагдаагийн байгууллага нь гүйцэтгэх ажиллагааг явуулах ур чадваргүй байгаагийн дээр долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас огт сургамж аваагүй байна гэж үзжээ. Мөн цагдаагийн байгууллагад шаардлагатай хөрөнгө мөнгийг УИХ-аас баталж өгсөн атал өнөө хэр нь энэ байгууллага хуучин арга барилаараа ажиллаж байгаа нь харьяалах сайдыг нь огцруулах тухай асуудлыг тавихаас аргагүй гэж үзжээ.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )