Сая төгрөг олгох ажил хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 16

Засгийн газрын тогтоолын дагуу сар бүрийн сүүлийн хагаст Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох нэг сая төгрөгийг эхний ээлжинд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор болсон.

Уг тогтоолын дагуу өнөөдрөөс эхний ээлжийн мөнгийг иргэдэд олгох байсан боловч Улсын хөдөлмөр халамжийн төв нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтээ ирүүлээд байгаа иргэдийн материалыг нэгтгэж дуусаагүй байгаагаас мөнгө олгох ажил саатаад байгаа гэв.

Мөн энэ сараас олгох мөнгийг хэдний өдрөөс эхлэн олгох нь одоогоор тодорхойгүй байна” гэсэн юм. Харин Сангийн яамнаас дээрх мөнгөний санхүүжилт шийдэгдсэн эсэх талаар тодруулах гэсэн боловч хариуцсан албан тушаалтнууд нь холбогдох боломжгүй байлаа.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top