Үзэл бодлоо Фэйсбүүк, твиттерээрээ илэрхийлдэг улс төрчдийн нэг нь М.Ичинноров билээ. Тэрбээр 2010 оны гуравдугаар сарын нэгний өдөр одоогийн МАН-д гишүүнээр элсэж үүнийгээ “Улс төрөөр “дээшээ гарах” боломж нь АН, МАХН хоёрт л байдаг. Тиймээс би МАХН-д элсэж байна” хэмээн тайлбарлаж байсан. Харин тэр дээшээ гар чадсангүй юу, эртний танил Н.Энхбаяр намдаа орохыг ятгасан уу бүү мэд, “чанагдаж байсан тогоо” болох МАН-аа гэнэт муулж эхэллээ.
Тэрбээр өөрийнхөө Фэйсбүүкт: Би МАХН-д ороогүй. МАН-аас гарсан. Би одоо нам бус. МАН сонгуулийн луйврыг дахин хийх гэж байна. Үүнийг би ард түмэнд илчилж, МАН-ийг улс төрийн тавцангаас арчиж, зайлуулахийн төлөө тэмцэхийг хүсэж байна. Үүний тулд ч тэнд ороод гарсан юм шиг одооо надад бодогдож байна. Энэ бол түүхэн цаг үе. Залуусааа бие биенээ шүүн тунгааж шүүмжлэхийн оронд бодитой тэмцэлд нэгдэх хэрэгтэй байна. Энэ л хамгийн чухал эрх ашиг шүү. Өнөөдөр намайг буруутгавч түүх зөвтгөх цаг ирнээ. Дэмжиж буй хүмүүст баярллаа хэмээн бичжээ.
Шийдэмгий энэ бүсгүйн дараагийн сонголт юу болохыг таахад ч бэрх. Тиймээс МАН-ийн ямар булхайг баримтаар баталгаажуулахыг харж л сууя даа.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )