Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн III зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Литвийн талын төлөөлөгчдийг БНЛУ-ын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Аста Скайсгирите Ляушкиене нар тэргүүлэн оролцжээ. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр тал улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын харилцаа, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцсон байна.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )