Цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт холбогдох шүүх хурал өнөөдөр Цагдан хорих төвд 11.00 цагаас эхэллээ. Өмгөөлөгчийн “харшилтай” цагдаагийн экс дарга нарт шүүхийн захирамжаар Өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч томилж өгсөн юм. Тодруулбал хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Б.Батхуяг, хурандаа Ш.Батсүхийг Л.Даваасүрэн, дэд хурандаа О.Зоригтийг Ж.Энхтуяа, дэд хурандаа Г.Ганбаатарыг Т.Баярсайханаар өмгөөлүүлэхээр шийдсэн бөгөөд тэд цагдан хорих төвд ирсэн.
Харин шүүхийн үеэр шүүгдэгчид хүсэлт гаргаж өмгөөлөгчийн тал дээр асуудалтай байгаагаа хэлсэн. Тиймээс цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 19-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарыг хорих шийдвэрийг хэвээр үлдээж, Өмгөөлөгчдийн холбооноос томилж өгсөн өмгөөлөгч нарыг уг хэргийг өмгөөлөл үзүүл гэсэн шийдвэрийг гаргалаа. Мөн өмгөөлөгчид ч хавтаст хэрэгтэйгээ гурав өдөрт тахнилцаж амжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Юутай ч шүүх дөрөв дэхь удаагаа хойшиллоо. Гурван өдрийн дараа тав дахь удаагаа хойшлох нь ч өнөөдрийн энэ байдлаас ажихад тодорхой болоод байна.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )