Хүүхдээ өмөөрч, багш нь долоон настай сурагчаа зоджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17


 Энэ явдал нийслэлийн 31-р сургуулийн хоёрдугаар ангийн хоёр охин муудалцсанаас эхэлжээ.   Муудалцсаны улмаас  гар зөрөлцсөн  охидын нэг нь  ээждээ энэ тухай хов хүргэсэн  бөгөөд ээж нь тус сургуулийн бага ангийн багш аж. Тэрбээр охиноо өмөөрч  2а ангийн сурагч С-ийг ангийнхных нь нүдэн дээр зодсон байна.   Багшдаа зодуулснаас охины  гар улаан гүвдрүү болж,  толгой нь хавдсан, нуруу нь улайсан байдалтай  уйлж байх үед хоёр багш нь орж ирсэнээр багш бүсгүйг зодохыг болиулсан байна.  Ангийн багшийг орж ирсэний дараа ч Г.Сарангэрэл багшийн уур дарагдаагүй гараа зангидаад дайрч байсан гэж эх сурвалж өгүүллээ.  Г.Сарангэрэл бага ангийн багшаар  долоон жил ажиллаж байгаа бөгөөд уурлахаараа дуу ихтэй, ууртай, ширүүн зантай гэж хамт олон нь тодорхойлсон байна.  Зодуулсан охины аав цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд  одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа гэв. Эмнэлгийн дүгнэлтээс гэмтлийн зэргийг тодорхойлох бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шийдэх юм байна.

 Г.Энхтуяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top