Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Боловсрол, технологийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Багш солилцооны хөтөлбөр”-ийг Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрт БНСУ-ын ерөнхий боловсролын сургуулийн 20 багш, Сүхбаатар дүүргийн 14 ерөнхий боловсролын сургуулийн 20 багш хамрагдаж байна. Энэхүү багш нар 2 орны багш нарын заах арга зүй, соёл, зан заншлын талаар харилцан туршлага судлан 2 сарын хугацаанд Солонгос, Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах юм.
Монголын талаас хөтөлбөрт хамрагдсан Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага анги, гадаад хэл, түүх нийгмийн ухаан, монгол хэлний 20 багш Солонгос улсыг зорьсон бөгөөд Солонгосын талаас хөтөлбөрт хамрагдсан 20 багш Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 6, 11, 16, 45 дугаар сургуулиудад 2 сарын хугацаатай ажиллахаар хүрэлцэн ирсэн байна. Энэ удаад солонгос багш нар монгол багш нарын заах арга зүй, сургалтын үйл ажиллагаатай танилцан монгол хүүхдүүдэд хичээл заах юм.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )