Н.Удвалд сануулга өгчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан өдрөөс эхлэн тус намын гишүүд дэмжигчид Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, дэмжигчдийн гарын үсэг цуглуулж байгаа. Өчигдөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарын хүмүүст Сүхбаатар дүүргийн  хэлтсээс  зарлан дуудах бичиг ирүүлсний дагуу өчигдөр өглөө тэд  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст очиж, уулзжээ.

Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс дөрөвдүгээр сарын 13, 14-нд Сүхбаатарын талбайд жагсаал болох үед жагсагчид  зам хааж, захиргааны зөрчил гаргасан талаар хэлсэн байна. Харин уг асуудалд Н.Удвал “Зам хаана гэдэг тодорхой зорилготой, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн санаатай байдаг. Харин бид тийм санаа агуулаагүй учир захиргааны  зөрчил гаргасан гэж үзэхгүй байна” гэж тайлбарлажээ.

Цаашдаа цагдаагийн байгууллага, жагсаал  цуглаан зохион байгуулагч талууд  нийгэмд эмх замбараагүй байдал үүсч, хүний эрүүл мэнд, бусад зүйлд хохирол учруулахгүй байх талаар харилцан  тохиролцсон  байна.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top