Сая төгрөгийг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17

Засгийн газраас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эх орны хишиг буюу нэг сая төгрөгийг тараах шийдвэр гарсан билээ.

Засгийн газрын шийдвэрт 2012 оны хоёрдугаар улирлын сар бүрийн сүүлийн хагаст олгоно гэж заасан тул энэ сарын сүүлээс эхлэн нэг сая төгрөгөө гурав хувааж буюу эхний хоёр сар 330, сүүлийн сар буюу зургадугаар сард 340 мянган төгрөг авах юм байна.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас эхний ээлжинд сая төгрөг авах өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн материалыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн авч байгаа аж.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top