Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-тай холбогдох шүүх хурал өнөөдөр болно.
Шүүх хуралтай холбоотой мэдээллийг өчигдөр "Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" төрийн бус байгууллагаас мэдээлэл хийсэн. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компанийнхан үйл ажиллагаагаа явуулж байхдаа зөрчил гаргасан гэж төрийн бус байгууллагынхан үзжээ.
Иймээс "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийг зөрчлөө арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулахыг шаардаж байгаа юм. Хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн "Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвсэл"-ийн тэргүүн Б.Баярмаа, Дорнод аймгийн Матад сумын ИТХ-ын дарга Ц.Энхмаа, хуульч, өмгөөлөгч Т.Мэндсайхан нар "Хохирлыг барагдуул гэсэн шаардлага тавьж байгаа ч шүүх хурал удаа дараа хойшилж, хэрэг шийдэгдэхгүй удааширсаар байна" гэлээ.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )