“Хаврын хөдөлмөрийн яармаг” нөгөөдөр болно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17

 “Хаврын хөдөлмөрийн яармаг”энэ сарын 19-нд  Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Энэхүү үйл ажиллагааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Мянганы сорилтын сан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Хөдөлмөрийн төв бирж, Мэргэжлийн боловсрол сургалтын газар хамтран зохион байгуулах гэж байгаа юм.
Оролцогч байгууллагаар Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогчдын холбоо, БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн суурин төлөөлөгч болон бусад холбоодууд оролцох аж.
Өдөрлөгийн үеэр шинээр бий болж байгаа ажлын байрны бүртгэл явуулах, ажил хайж буй хүмүүсийг зуучлах, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top