Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар Төрийн ордонд болсон Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбооны ээлжит уулзалт семинарт оролцож “Авлигатай тэмцэхэд хэвлэл, мэдээллийн үүрэг оролцоо” сэдвээр харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.
2004 онд байгуулагдсан Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо нь эгнээндээ 150 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллага, 500 орчим сэтгүүлч, сурвалжлагчийг нэгтгэсэн, бусад мэргэжлийн холбоодоос хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ удаагийн ээлжит уулзалт семинарт орон нутгийн телевизүүдийн захирал, сонинуудын эрхлэгч, мөн Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн салбар зөвлөлийн дарга нар оролцож байгаа ажээ.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )