Н.Энхбаярыг баривчлах үеэр багагүй үймээн болсон билээ. Энэ үеэр зарим нэгэн нь АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатыг заналхийлж тэр ч бүү хэл араас нь цохьсон гэх. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Чамайг өөдтэй явахыг чинь харна аа” гэж заналхийлэхийн зэрэгцээ биед нь халдаж нүүр дух руу нь хуруугаараа чичилж, нуруу нь тус газарт нь 3-4 удаа цохьсон гэнэ.
Энэ үйлдлийг АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэж байгаа учир нэр бүхий гишүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчсөн тул холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүссэн талаар эх сурвалж мэдээллээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )