Түймрийн улмаас 320 га ой шатжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17

Улсын хэмжээнд 68 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнөөдрийн байдлаар  Увс, Хөвсгөл аймгийн нутагт 5 түймэр асч, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нутагт 8 түймэр цурманд байна. Ой, хээрийн түймрийн улмаас ойролцоогоор 320 га ой, 56275 га хээр шатсан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн түймрийн гаралт 60 гаруй хувиар өсөөд байгаа тул хаврын хуурайшилтын үед иргэд сонор сэрэмжээ дээшлүүлж, ил задгай гал түлэхгүй байх, түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох,  гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top