Шороон шуурга болохтой холбоотойгоор ОБЕГ-аас анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17


    Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2012 оны 4 дүгээр сарын 17-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орж, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах тухай мэдээ ирсэн байна.
    Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, тээврийн хэрэгслийн жолооч нар цаг агаарын мэдээллийг тогтмол авч ажил төрлөө зөв зохицуулах шаардлагатайг анхаарна уу.
    Салхи, шуурганы үеэр иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, бага насны хүүхэд, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг анхаарах;
             Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам гүүрээр зорчих, зорчигчдын аюулгүй  байдлыг хангах, бензин шатахууны нөөцтэй замд гарах; 
             Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цогийг бүрэн унтраах, үнс, нурмыг тусгайлан бэлтгэсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top