Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа. Гэсэн ч тэрбээр хоригдож байх хугацаандаа сэтгэл санаагаар уналгүй, харин ч тэнд хоригдож байгаа сэжигтнүүдтэй нэлээд ойр дотно байгаа гэнэ. Н.Энхбаяр онцгой дэглэмтэй Авдрантын хориход байгаа 200 гаруй хүнд Бурхан багшийн сургааль айлдаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Экс Ерөнхийлөгч Мэгжид Жанрайсэг бурхныг Гандантэгчлэн хийдэд дахин залсан гавьяатайн дээр анх Бурхан багшийн сургаалийг монгол хэлнээ орчуулан ном гаргаж байсан билээ. Тэнд хоригдож буй сэжигтнүүдэд “Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос ангижрах нь үнэн” гэсэн Буддагийн философийн гүн утгыг тайлбарлан таниулж байгаа нь өөрт болоод бусдад багагүй тустай байгаа бололтой.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )