Монгол-Литвийн бизнес форум өнөөдөр 11.00 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд эхэллээ. Энэхүү бизнес форум нь Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Asta Skaisgiryte Liauskiene болон Эдийн засгийн дэд сайд ноён Daumantas Lapinskas нарын дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд манай улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд болж байгаа юм. Хоёр улсын бизнес уулзалтын хүрээнд Литва Улсаас дэд бүтэц, банк санхүүгийн техник технологи, хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, байгаль орчны үйлчилгээ болон хог дахин боловсруулах үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж, дээд боловсролын болон чанарын удирдлагын тогтолцоо, мэдээллийн технологийн чиглэлээр бизнесийн төлөөлөгч нар хүрэлцэн ирж, эдгээр салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ажээ.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )