Хамтарсан мэдэгдлийн хариуг ирүүлээгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Хүний хөгжил сангийн нэг сая болон Тавантолгойн иргэдэд олгох хувьцааны талаар Ерөнхий сайдтай хамтран мэдэгдэл хийхээр хоёронтоо албан тоот хүргүүлсэн.

Албан тоотын хариуг Ерөнхий сайдын зүгээс 14 хоногийн дотор өгөх ёстой байсан ч өнөөдрийг болтол ирүүлээгүй байгаа ажээ.

Уг мэдэгдлээр дамжуулан АН-ын зүгээс Засгийн газрыг иргэддээ ажлаа тайлагнахыг уриалж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top