БСШУ-ны сайд асан Н.Болормааг “өчигдөр 16.00 цагийн орчимд 93-53 улсын дугаартай бага оврын жип машинтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа 15 настай охиныг дайрсан” гэх мэдээлэл цацагдаад байгаа. Харин энэ талаар Н.Болормаа тайлбар өгөхдөө “Үнэхээр гайхаж байна. Цочирдолд орлоо. Би 15 настай хүүхэд дайрч гэмтээгээгүй. Ямар амны бэлэггүй юм бэ. Би ээж, эмээ хүний хувьд эмзэглэж байна. Ингэж хүн гүтгэхээ болих хэрэгтэй шүү дээ. Хүүхэд дайраад зугтаасан, осолд өртсөн хүүхэд нь Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэж бичсэн байх юм. Та бүхэн Замын цагдаагийн газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү утасдаад асуух хэрэгтэй байх” гэжээ.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )