МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдан хорьсонтой холбогдуулан түүний эхнэр О.Цолмон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөөд буй. Тэрээр өчигдөр бас нэгэн хэвлэлд ярихдаа “ Ер нь манай нөхөр бид хоёр олон жил гүжирдэлт, дайралт давшилтын дунд явж ирсэн болохоор нэлээн хат суусан. Бага охин л хэцүү байна. Шөнө унтаж чадахгүй уйлаад “ Ээжээ цагдаа нар аавыг зодоод л байгаа байхдаа" гэдэг болсон. "Миний охин гайгүй байлгүй дээ гэхээр "Би харсан шүү дээ. Цагдаа гэдэг чинь хүн зоддог хүмүүс байна лээ.Одоо аав ганцаараа байгаа. Нийлээд зодоод байгаа байх” гээд уйлаад байх юм. Хүүхэд маань нэлээд хүнд цочирдсон. Жаахан чанга дуу гарсан ч дав дув хийж цочоод” гэжээ.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )