“Гоёлоо өмссөн ээж” хамгийн их улс төржсөн дуугаар шалгарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17


   Сонгууль хаяанд ирсэнийг сануулах мэт улс төр нийгмийн амьдралд хурц  үйл явдлууд  ар араасаа өрнөөд буй. Цаг үеэ дагаад дуу хүртэл улс төрждөг аж.   Багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаях үедээ “  Хүрэн самбарынхаа дэргэд хэчнээн жил ч зогсов доо, Хүний хүүхдийн төлөө хэчнээн жил ч зүтгэв дээ” гэсэн бол эмч нар  “Цагаан даавуун халаадаараа хэчнээн жил гоёлоо доо, Цалин багатай ажилдаа хэчнээн жил ч хоргодлоо доо” гэж  дуулсан гэнэ.    МАН-ын  байрны үүдэнд суулт хийгээд байгаа   Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид  “Сураг алдарсан мөнгөө хэчнээн ч жил хайв даа, Суулт зарлаж суусаар хэчнээн цагийг барав даа” гэсэн бол дуулиан шуугиантайгаар баривчлагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр “ Төрийн өндөр сэнтийд хэчнээн ч жил суув даа, Төв аймгийн хориход хэчнээн удаан хоригдох бол доо” хэмээн дуулах байсан биз ээ.  Юутай ч энэ жилийн хамгийн их улс төржсөн дуугаар Завханы гавьяат Батсүхийн “Гоёлоо өмссөн ээж” дуу ийн тодорчээ.

  Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top